“Хотынхондоо хониор тусалъя” аяны хандивын тоглолт өнөөдөр  “Талын Монгол” телевизээр гарна

“Хотынхондоо хониор тусалъя” аяны хандивын тоглолт өнөөдөр “Талын Монгол” телевизээр гарна

АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэлсэн. 

21 аймгийн Ардчилсан намын хороодынхон иргэд, малчдаас хандив цуглуулан  энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна.

 Өнөөдөр /2020.12.20/ 19.00 цагт хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба  тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.  

Уг тоглолтыг Талын Монгол телевизээр шууд дамжуулах аж. 

Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байгаа нь энэ аж. 

Талын Монгол телевизийг доорх сувгуудаар хүлээн авч үзээрэй. 

-Юнивишн 29

-Скай медиа 42

-Сансар кабель 30

-MNBC 35

-ДДЭШ 40

-МЦХ 41

-Монсат 40

-National 41