Энэ долоо хоногийн Баасан гарагт эхэлсэн АН-ын 10 дугаар Их хурал өчигдөр /2020.12.19/ өндөрлөсөн байна. Тус хуралд цахимаар 2000 гаруй АН-ын гишүүд оролцож намынхаа үндсэн дүрмийг өөрчилжээ.
Ингэхдээ намын даргаа нийт гишүүдийнхээ дунд сунгаа явуулж сонгох бус намын их хурлаасаа сонгодог болгож өөрчилсөн байна. Мөн үндсэн дүрмийн хүрээнд санхүүгийн хяналтын албыг шинээр байгуулахаар болжээ.
Харин тус намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд өгч баталуулна. Учир нь Дээд шүүхээс АН-ын өөрчлөгдсөн дүрмийг баталгаажуулбал албан ёсоор өчигдөр баталсан дүрэм хэрэгжиж эхэлнэ. Хэрэв дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх хүлээн зөвшөөрөөхгүй бол бүх гишүүдээс санал авч намын дарга сонгодог дүрэм хэвээр үйлчлэх юм байна.