АН-аас гарч ШИНЭ нам байгуулж, тус намаасаа сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилогдсон нь олны шүүмжлэлд өртөөд буй. Тэрээр хөл хорионы улмаас тус улс руу яваагүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Мөн тэрээр МАНАН дэглэм гэгчийг ярьж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг тогтмол шүүмжилдэг нэгэн. Мөн түүний улс төрийн сэдвийн нэг нь С.Зориг агсны хэрэг гэж болно.
Тэгвэл тэрээр Ц.Элбэгдоржид талархаж буйгаа илэрхийлж, хачирхалтай мэдээллийг хийсэн
ТЭРЭЭР:
Унгар-Монголын Парламентын бүлгийн даргаар ажиллах хугацаандаа хоёр улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь өндрөөр үнэлж Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адэр төрийн гавьяаны хүндэт шагналаар шагнасан байна. ӨНӨӨДӨР энэхүү шагналаа Элчин Сайд Урбашанский Борбалаагаас гардан авлаа. Хамтран зүтгэсэн Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдож, Элчин сайд асан Т. Ганди, Элчин сайд З.Батбаяр болон үргэлж дэмжиж ирсэн Гадаад Хэргийн Яамныхандаа талархал илэрхийлэе” гэж facebook хуудастаа мэдэгджээ.