Маргааш өглөөний 06.00 цагаас хойш Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Маргааш өглөөний 06.00 цагаас хойш Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Онцгой байдлын ерөнхий газрын газрын дарга Г.Ариунбуян цаг, үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр"Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг маргааш /2020.12.17/ 06.00 цаг хүртэл гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. 

 "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм" гэсэн юм. 

ШУУД ҮЗЭХ: