Төрийн тендерийг будлиангүй зохион байгуулах үүрэгтэй “Худалдан авах ажиллагаа”-ны газрын даргаар 2019 оны хавар УИХ-ын гишүүн, одоогийн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэлийн хүү Б.Улам-Өрнөхийг томилсон байдаг.
Тэгвэл тус албан тушаалд 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Н.Цэрэнбатыг томилох талаар МАН, Засгийн газар дотор яригдаж байгаад сураг тасарсан юм.
Учир нь Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж байж болзошгүй тул, түүнийг тус албан тушаалд томилох гэж байснаа түр хойшлуулсан байх талтай юм.
2016-2020 оны хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хашиж байсан Н.Цэрэнбат 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай нэг баг болж МАН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.