LIVE: Ирэх оны долдугаар сар 1 хүртэл бүх айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг ТЭГЛЭЖ байна

LIVE: Ирэх оны долдугаар сар 1 хүртэл бүх айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг ТЭГЛЭЖ байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна. Тэрээр   “Бид хүнд цаг үеийг туулж байна. Цар тахлын улмаас дэлхий даяар 70 сая хүн өвчилж байна. Бид хүндхэн үеийг туулж байна. Цар тахлыг байдал цааш үргэлжилбэл дэлхий нийт дахин 28 их наяд ам долларыг нэмж гаргана гэсэн тооцоо гарсан. Манай улсын эдийн засаг ч хүндхэн байна. Бид аль болох ард иргэд ААН-үүддээ туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Дөнгөж сая Засгийн газар хуралдаж урд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд 

НЭГД. Коронавируст цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг ТӨР ХАРИУЦНА

2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, банк, ББСБ, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернет үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэр ажиллуулж буй байгууллагаас бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж,хогны төлбөрийг долоон сарын хугацаатайгаар Монгол Улсын төр хариуцах шийдвэр гаргалаа. 

ХОЁРТ. МУ-ын бүх айлуудын цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-ээс ирэх жилийн долдугаар сарын 1 хүртэл тэглэж байна. Дээр нь 100 мкв хүртэлх иргэдийн дулаан, ус тогны үнийг тэглэж байна.

ГУРАВДУГААРТ. Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Нэг ёсондоо нэг шуудай шахмал түлшийг 930 төгрөгөөр худалдан авна гэсэн үг юм.

Та бүхэн эдгээрийн хөрөнгө мөнгийг хаанаас гаргах вэ гэж асуух байх. Энэ бүгдийг Эрдэнэт Үйлдвэр хариуцна. Бид 2019 онд Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгосон. 2019, 2020 онд Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн жил тус үйлдвэр нэг их наяд төгрөгийн татвар төлсөн. Энэ жил бас энэ хэмжээний татварыг улсдаа төлнө. Эрдэнэт үйлдвэр сая ярьсан хөнгөлөлтөд 650 тэрбум гаруй төгрөгийг гаргаж санхүүжилт хийнэ" гэв.