Хөл хорионы энэ үед орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг 119.mn сайтаар бүртгэж, коронавирусийн шинжилгээнд хамруулна гэж мэдээлсэн. Тодруулбал, УОК-оос гаргасан журмын дагуу “иргэн шинжилгээ өгөөд, хариу нь сөрөг гарсан тохиолдолд 48 цагийн дотор орон нутаг руугаа буцах” ёстой. Иргэд шинжилгээнийхээ хариуг мөн л 119.mn сайтаар хүлээн авах юм.
Гэтэл 119.mn сайт ажиллаагүй тул арван нэгдүгээр сарын 29, 30 болоод энэ сарын 01-ны өдөр шинжилгээ өгсөн иргэдээс “Шинжилгээний бичиг” шаардахгүйгээр хотоос гаргах болсон.
Харин Эрүүл мэндийн яамнаас 119.mn сайтыг 500 гаруй сая төгрөгөөр, нэр бүхий компанид захиалга өгч хийлгэсэн байж болзошгүй гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг дээрх үндэслэлээр огцруулах саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан гэх мэдээлэл байна. Мөн Соёлын сайд С.Чулууныг ч үүрэг ажлаас нь огцруулах санал гаргажээ.
https://t.co/wa88lJi6jN сайтыг 508 сая төгрөгөөр хийлгэсэн байж болзошгүй мэдээлэл ирж байна.
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) December 2, 2020
Гэвч ЭМЯ-ны Шилэн данс дээр сайт хийлгэх тухай мэдээлэл, гүйлгээ алга.
Энэ тендер, худалдан авалтын талаар заавал мэдээлэл хүргэх болно. Баримтуудыг нь та бүхэнд хүргэнэ.