Засгийн газар хуралдаж боловсруулах чиглэлийн дараах 18 байгууллагын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэжээ.
ТОДРУУЛБАЛ,
- Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
- Банк, санхүү, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
- Газрын бүтээгдэхүүн, тосны түлш, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Хот, суурин ус хангажт, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо, Шуудан илгээмжийн үйл ажиллагаа
- Онц чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий обьектын үйл ажиллагаа
- Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа. Үүнд, үсчин, гоо сайхны байгууллага хамаарахгүй. Зөвхөн үйлдвэрлэл.
- Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Сав баглаа, боодол хэвлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Модон эдлэл, барилгын хийж, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа түгээлт
- Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа. Онлайн худалдаа.
- Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/.
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа.
- Шүүх, прокурор, өмгөөлөл нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын газрын үйл ажиллагааг эхний ээлжинд нээж байна. Цаашид бусад үйл ажиллагааг дэс дараатай эхлүүлнэ гэж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.