Увс аймгийн Засаг даргаар Ч.Чимэд томилогдож, тамга тэмдгээ хүлээн авчээ

Увс аймгийн Засаг даргаар Ч.Чимэд томилогдож, тамга тэмдгээ хүлээн авчээ

Саяхан болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулиар Увс аймагт АН-19, МАН-17 суудал авсан бол таван бие даагч тус аймгийн ИТХ-д сонсогдсон. Улмаар аль ч нам ИТХ-д 21 суудал аваагүй тул хэн ирэх 4 жилд Увс аймгийг удирдах нь тодорхойгүй байсан юм.

Гэтэл бие дааж сонгогдсон таван төлөөлөгчийн дөрвөн нь АН-тай нэгдэж, тэд 23 буюу олонхыг бий болгох шийдвэрт хүрсэн байдаг. Ингэснээр ирэх дөрвөн жилд АН Увсад засаглахаар болоод буй. Иймд, Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг сонгож, засаг даргад Ч.Чимэдийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр ч удаа уламжилж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд тэдний уламжлалыг хүлээн авч, тус аймгийн Засаг даргаар Ч.Чимэдийг томилжээ. Улмаар өнөөдөр 2016-2020 оны хооронд Аймгийн Засаг даргаар ажилласан Д.Батсайхан түүнд тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн байна.