Д.Гэрэл, Ж.Пунцаг нар Г.Занданшатарын “Нэг Монгол” бүлэглэлд хамаардаг уу

Д.Гэрэл, Ж.Пунцаг нар Г.Занданшатарын “Нэг Монгол” бүлэглэлд хамаардаг уу

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нэгдсэн монгол хөдөлгөөн, Монгол цэргийн нэгдсэн холбоог зэргийг удирдан чиглүүлдэг. Товчхондоо түүний энэ бүтэц сонгууль болон жагсаал цуглааны үеэр түүний эрх ашгийг хамгаалдаг гэж болно. 

Тухайлбал, 2018 оны өвөл Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөдөө “Шударга тав” гэж нэр өгөөд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой зохион байгуулахад У.Хүрэлсүхийн хөдөлгөөн, хамтралууд нэлээдгүй хүч нэмсэн гэдэг. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарт “Нэг монгол” гэх бүлгэм, хөдөлгөөнд харьяалагддаг байна.

Тэрээр УИХ-ын дарга болохоосоо өмнө тус бүлгэмдээ нэлээдгүй идэвхтэй оролцож байжээ. Тодруулбал, түүний 2 жилийн өмнө “Нэг Монгол” бүлэглэлийнхээ шинэ жилийн арга хэмжээнд нь оролцож байсан зураг олон нийтийн сүлжээнд ил болов. Тус арга хэмжээнд өнөөдөр олны шүүмжлэлд өртөөд байгаа УБТЗ ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, МАН-ын бага хурлын гишүүн н.Цогтгэрэл нарын хүмүүс багтдаг байж болзошгүй байна. Товчхондоо, тэд МАН дотроо улс төрд нэг фракц, бүлэглэл гэж болох юм.

Сонирхуулахад, ТЕГ-ын дарга асан, Бригадын генерал Д.Гэрэл нь төрийн албанд 45 жил тасралтгүй ажиллахдаа хуулийн байгууллагад 22 жил, Гадаад харилцааны салбарт 23 жил ажиллажээ. Улмаар 2007 он хүртэл гадаад харилцааны салбарт зөвлөх, атташе зэрэг албан тушаалыг хашиж байсан бол 2008 онд гэнэт хэдэн шат ахиж Монгол улсаас БНСУ-д суух онц бүрэн эрхт элчин сайдаар томилогдож байжээ. Түүнийг энэ албан тушаалд томилоход томоохон түлхэц үзүүлсэн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг гэдэг. Мөн түүнийг ТЕГ-ын даргын албан тушаалд нь хамгаалж байсан хүн нь ч Г.Занданшатар гэдэг.