Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй

Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй

Дотоодод коронавирусийн халдвар тархах эрсдлийг бий болгож голомт нь болсон гэх "Эрхсаран" сувилалд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь шалгах, хуулийн дагуу арга хэмжээ авахыг иргэд олон нийтийн зүгээс шаардаж буй. Учир нь "Энхсаран" сувилалд халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөж, хэт бохир, нэг өрөөнд олон хүнийг оруулсан, эрүүл ахуйн дэглэм мөрдөөгүй зэргээс болж коронавирус тархсан байх магадлалтай юм.

Холбогдох байгууллагаас уг сувилалд яг ямар арга хэмжээ, хариуцлага тооцох эсэх нь яг тодорхой биш байгаа юм.  Чухам яагаад тус сувилалтай хариуцлага тооцож чадахгүй, хойрго байна вэ гэдэг асуултын цаана "Энхсаран" нь хэн нэгэн өндөр албан тушаалтантай холбоотой юм биш биз гэх хардлага байгаа юм.

Харин "Энхсаран" сувиллын цаана хэн байдаг, хэнтэй хамааралтай тухай мэдээллийг сэтгүүлч Б.Отгон "Тус сувиллын захирал О.Түмэндэмбэрэл нь Хууль зүйн сайд Х.Нямбаатартай холбоотой, дотны найзууд болох талаар бичсэн юм.

Тэгвэл Хууль Зүйн сайд Х.Нямбаатар “Сүүлийн үед Энхсаран сувилалыг надтай холбосон яриа гарах боллоо. Надад сувилал байтугай, түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт арваад хүн энэ хэрэгт холбогдсон. Бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэргийг тодруулсан. Ийм үндэслэлгүй мэдээлэл тарааж болохгүй” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө