Дотоодод коронавирусийн халдвар тархах эрсдлийг бий болгож голомт нь болсон гэх "Эрхсаран" сувилалд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь шалгах, хуулийн дагуу арга хэмжээ авахыг иргэд олон нийтийн зүгээс шаардаж буй. Учир нь "Энхсаран" сувилалд халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөж, хэт бохир, нэг өрөөнд олон хүнийг оруулсан, эрүүл ахуйн дэглэм мөрдөөгүй зэргээс болж коронавирус тархсан байх магадлалтай юм.
Холбогдох байгууллагаас уг сувилалд яг ямар арга хэмжээ, хариуцлага тооцох эсэх нь яг тодорхой биш байгаа юм. Чухам яагаад тус сувилалтай хариуцлага тооцож чадахгүй, хойрог байна вэ гэдэг асуултын цаана "Энхсаран" нь хэн нэгэн өндөр албан тушаалтантай холбоотой юм биш биз гэх хардлага байгаа юм.
Тэгвэл "Энхсаран" сувиллын цаана хэн байдаг, хэнтэй хамааралтай тухай мэдээллийг сэтгүүлч Б.Отгон ийнхүү бичжээ.
Тэрбээр бичихдээ,
"Тус сувиллын захирал О.Түмэндэмбэрэл нь Хууль зүйн сайд Х.Нямбаатартай холбоотой, дотны найзууд. Улс төрийн хамтрагч, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Мангалжавын Жаргалсайханы эхнэр. Тэд гэр бүлээрээ Сайд Х.Нямбаатартай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа. О.Түмэндэмбэрэл 2011.11.08-нд “Аздентал” ХХК-ыг байгуулсан. Харин 2017.09.19-өөс Х.Нямбаатар гишүүний үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангаас зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз” шүдний эмнэлгээрээ дамжуулан түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 65,9 дүгээр сургууль болон 80,84,91, 226 дугаар цэцэрлэгт 2020 оныг хүртэл хэрэгжүүлсэн. Энэ нь тэднийг Х.Нямбаатартай хэр ойрхон найзууд гэдгийг нь батална.