Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдаж эдийн засгийн асуудлыг хэлэлцэв

Ардчилсан намын ҮБХ цахимаар хуралдаж эдийн засгийн асуудлыг хэлэлцэв

Өнөөдөр /2020.11.19/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын үеийн эдийн засаг, 2021 оны төсвийн алдаа дутагдал, засч залруулах боломжийг эрэлхийлж мэдээлэл солилцов. 
 
Цахим хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны 140 гаруй гишүүн оролцож, мэдээлэл сонсч, санал бодлоо хуваалцлаа. Тодруулбал, ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын гишүүн Т.Батцогт, Эдийн засагч Ц.Эрдэнэбат, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар эдийн засаг, 2021 оны улсын болон нийслэлийн төсөвтэй холбоотой хийсэн судалгаа, дүгнэлтээ танилцуулсан юм. 
 
ТЭД ДҮГНЭХДЭЭ
 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын боловсруулж батлуулсан 2021 оны улс төсөв нь "Алсын хараа-2050" бодлогын баримт бичигт нийцээгүй урд болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаагүй, УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд амласан популист амлалтаа биелүүлэх гэсэн ганцхан зорилготой, улс оронд асар хорлонтой төсөв болсон.

Тухайлбал, 2021 оны улсын төсвийг батлахдаа 44 сая тонн нүүрсийг экспортолно гэдэг өөдрөг төсөөлөлтэйгээр баталсан. Гэвч коронавирус зэрэг хүчин зүйлээс шалтгаалж уг төсөөлөлдөө хүрэхгүй байх магадлалтай байна гэдгийг мэргэжлийн эдийн засагчид үзсэн. Мөн 2021 оны төсөвт хуулийн аргаар хулгай хийх заалт ч олон орсон. Тиймээс аж ахуйн үйлдвэрүүдээ хөгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж баяжуулах чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замыг нэн яаралтай ашиглалтад оруулах асуудлыг эрх баригчдаас шаардаж ажиллах ёстой гэдэг дээр санал нэгджээ. 

 

Цаашид цар тахлын үеийн хатуу хөл хориотой энэ үед АН ийнхүү цахимаар хуралдаж нийгэмд тулгамдсан асуудал, Ковид 19 вирустэй холбоотой мэдээллийг гишүүд дэмжигчид хийгээд олон нийтэд хүргэж байхаар тогтлоо.
 
Дараагийн цахим хурал ирэх даваа гарагт буюу 2020.11.23-нд 12 цагаас “Оюутолгойн асуудлаар" хэлэлцэх аж. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 



Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө