Б.Энхбаяр: Хүнд гэмт хэрэг хийгээгүй 6400 ялтанг өршөөлөөр суллах боломжийг судалж үзнэ үү

Б.Энхбаяр: Хүнд гэмт хэрэг хийгээгүй 6400 ялтанг өршөөлөөр суллах боломжийг судалж үзнэ үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулт өгч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улаанбаатар хотыг дотор нь бүсчилж хаах төлөвлөгөө байгаа юу. Зарим улс орнууд хөнгөн ялаар шийтгэгдсэн хүмүүсээ сулласан туршлага байгаа юм билээ. Тэгэхээр ял эдэлж байгаа 6,400 гаруй хүний хүнд гэмт хэрэг хийснээс бусдад нь УИХ-аас өршөөл үзүүлэх боломжтой эсэхийг судалж үзнэ үү гэдэг хүсэлт байна.

УОК-ын дарга Я.Содбаатар: Дүүрэг тус бүрээс тусгайлсан дэглэм үйлчлэхгүй.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа болон баривчлах байранд байгаа, мөн урьдчилан хорих байранд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 6,400 орчим хүн байна. Эдгээр хүмүүсээс 60-аас дээш насны, архаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сүрьеэ өвчтэй, ДОХ-той нийт 916 хүн ял эдэлж байна. Эдгээр хүмүүст халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр ШШГЕГ-ын даргад үүрэг даалгавар өгсөн.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө