ВИДЕО: Өвчин, зовлонгоор “Улс төрийн ашиг хонжоо битгий хай” Д.Ганбат гишүүн ээ

ВИДЕО: Өвчин, зовлонгоор “Улс төрийн ашиг хонжоо битгий хай” Д.Ганбат гишүүн ээ

Өнөөдөр хуралдсан УИХ-ын цахим хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатарын цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы тухай мэдээллийг гишүүд сонсож, санал шүүмжлэлээ илэрхийллээ. 

Гэтэл энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат босож зогсоод “коронавирус тарахсанд уучлалт хүсье” гэж мэдэгдэв. Үнэндээ бол коронавирусийн халдвар дотоодод алдсан хариуцлагыг төрийн эрх барьж байгаа МАН хүлээх болохоос сөрөг хүчин АН хүлээхгүй байлтай. 

Нөгөөтэй монголчууд хүний өвчин зовлонгоор ашиг хонжоо хайдаггүй ард түмэн. Гэтэл түүний энэхүү үйлдэл “уучлал, гэмшил гэхээсээ илүү улс төрийн ашиг хонжоо хайсан” мэдэгдэл байв уу гэлтэй. Нөгөөтэй уучлалт гуйхаасаа илүүтэй гадаадад гацсан монголчууд, хөл хорионд ороод өдрийн хоолоо яая даа гэх иргэд гээд олон асуудлуудаас тэрээр нэгийг нь ч дурьдсангүй.