УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулт өгч байгаа юм. Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Өчигдөр намайг цагдаа нар зогсоож 30 минут саатууллаа. Би Төрийн ордонд чухал хуралтай байсан. Гаргасан зөвлөмж, шийдвэр амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Цагдаагийн харилцаанд анхаарах зүйл олон байна. Мөн халдвар, хамгаалалтын дэглэмийг ч сайн барихад анхаарах шаардлагатай харагдсан" гэлээ.
Харин түүний асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар хариулахдаа "УИХ-ын гишүүний үнэмлэхийг үзүүлээд явж болно. Энэ үүргийг цагдаа нарт өгсөн. Харилцаа хандлагын асуудал гаргасан бол тодруулаад эргээд хариу мэдэгдье" гэв.
Бас л алиа хүн байлээ шүү! Дээр нь жаахан ханилгаагүй зантай юм билээ... pic.twitter.com/wkBB6M0t7h
— Сурвалжлагч Н.Сугар (@NTV_Sugaraa) November 19, 2020