Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүнсний хангамж нөөцийн мэдээллийг тодрууллаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түүний асуултад хариулахдаа
-Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног
- Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног
-Элсэн чихэр 60 хоног
- Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна.
Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон тул энэ талд тайван байж болно" гэлээ.
ҮЗЭХ: