Л.Цэдэвсүрэн: Сурагчдын амралт ирэх сарын 19-өөс хоёрдугаар сарын 1-ны хооронд үргэлжилнэ

Л.Цэдэвсүрэн: Сурагчдын амралт ирэх сарын 19-өөс хоёрдугаар сарын 1-ны хооронд үргэлжилнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт оюутан, сурагчдын нэгдүгээр улирлын амралтын талаар тодруулахад  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 50 сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их, дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудын хоол хүнс, маск, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрөгч Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Оюутнууд нэгдүгээр сарын 5-наас амарч эхэлнэ. Нэгдүгээр улирлын хичээлийг онлайн, телегеер явуулж, оюутан, сурагчдыг амраахаар төлөвлөж байгаа. Бид ирэх долоо хоногт УОК-ын хуралдаанаар дээрх саналаа оруулна. 

Яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 1-н, оюутнуудыг хоёрдугаар сарын 15-н хүртэл амраахаар төлөвлөж байгаа гэнэ. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 14 хоногийн хугацаанд оюутнуудыг дотуур байрнаас нь гаргах боломжгүй. ЭМЯ-тай хамтраад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулаад эхэлсэн бөгөөд зарим дотуур байр голомт байж болзошгүй байж гэж үзээд шинжилгээнд хамруулж байна. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэлээ.