Өвөрмонгол оюутнууд МУБИС-ийн дотуур байранд тусгаарлагдсан оюутнуудад 3 сая төгрөгийн хандив үзүүлэв

Өвөрмонгол оюутнууд МУБИС-ийн дотуур байранд тусгаарлагдсан оюутнуудад 3 сая төгрөгийн хандив үзүүлэв

Монгол улсын боловсролын их сургуулийн докторантур, магистрантурт сурдаг Өвөрмонголын 23 оюутан хандивын аян өрнүүлжээ. Тодруулбал, тус сургуулийн дотуур байранд хөл, хорионд орсон оюутнуудад гурван сая төгрөгийн хандивыг үзүүлсэн байна. 

Дотуур байранд хөл, хорионд орсон оюутнуудыг хоол, хүнсээр хангах шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу хүнсний хангамж өгч буй. Тэгвэл тэдний хүнсэнд дээрх гурван сая төгрөгийг зарцуулах аж. Хандивыг хүлээн авсан МУБИС-ийн удирдлагуудын зүгээс Өвөрмонгол оюутнууддаа талархсанаа илэрхийлж, эрүүл энхийг хүслээ. 




Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРНО

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ