УИХ-ын чуулган өчигдөр /2020.11.13/ цахимаар хуралдаж 2021 оны төсвийн төслийг баталсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " Энэ бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр би 149 төсөл хөтөлбөрийн 405 тэрбум төгрөгийг хэмнэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулах санал гаргасан ч унагасан. Төсвийн тодотголоо одоо яаралтай оруулж, иргэдийн амьжиргааг дэмжих асуудлаа хэлэлцэх шаардлагатай. Замын концесс, хэд, хэдэн барилга бүтээн байгуулалтад суусан төсөв Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой" гэлээ.
ҮЗЭХ: