“Оюутолгой” уурхайн зургаан ажилтныг тусгаарлажээ

“Оюутолгой” уурхайн зургаан ажилтныг тусгаарлажээ

Одоогийн байдлаар Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна.

“Оюутолгой” ХХК-ийн ажилтан Т.Мөнхбат “Оюутолгойн уурхайд халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарлаад байна. Одоогийн байдлаар Оюутолгойн уурхайд 6300 хүн ажиллаж байгаа бөгөөд найм хоногийн хүнсний нөөцтэй байна” гэж мэдэгджээ.

Мөн “Шивээхүрэн” боомт орчимд сэжигтэй байж болзошгүй нэг иргэн байсантай холбоотойгоор БНХАУ-ын хилийн Сэхээ боомтын нэвтрүүлэх чадвар буурч, нүүрсний экспортын хэмжээ багасах хандлагатай байна.