Т.Мөнхсайхан: “Энхсаран” сувилалд халдвар алдсан байх магадлалтай гэж таамаглан, тандалт явуулж байна

Т.Мөнхсайхан: “Энхсаран” сувилалд халдвар алдсан байх магадлалтай гэж таамаглан, тандалт явуулж байна

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоосон билээ.

Энэхүү иргэн нь “Энхсаран ” сувилалд тусгаарлагдаж байсан бөгөөд тус газарт байсан иргэд албаны хүмүүсийг шаардлага, хорио цээрийн дэглэм зөрчиж байсан байж болзошгүй бөгөөд мөн тусгаарлах байрны орчин шаардлага хангахгүй байсан байж болзошгүйг ЭМЯ-наас цацсан видеонд албаны хүмүүс дурьдаж байсан юм. Өчигдөр тус сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энхсаран сувилалд халдвар алдагдсан байж магадгүй хэмээн таамаглаж байна. Одоогоор тус газарт тандалт судалгаа хийж байна” хэмээн мэдэгдсэн юм.