УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдана гэв

УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдана гэв

УИХ-ын Тамгын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Өнөөдөр УОК-ын шийдвэрээр Улаанбаатарт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ. Тодруулбал, УИХ-ы байнгын хороо, ажлын хэсгүүд, чуулганы нэгдсэн хуралдаанууд цахим хэлбэрээр явагдах аж. Үүний дагуу УИХ-ын Тамгын газрын ажилчдын тодорхой хэсэг цахимаар ажиллахаар болжээ.

Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг бүхий л арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын үйл ажиллагааг түр журмын хүрээнд хязгаарлахаар болжээ.