Улсын онцгой комисс өнөөдөр /2020.11.10/ 14.00 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар зарим боомтыг хаах эсэх, боомтуудад ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох юм байна.
Тухайлбал, Сэлэнгэд ажилласан Онцгой комиссын гишүүдээс Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлснийг хэлэлцэх юм байна. Гэхдээ УОК-ын шийдвэрийг маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.