Д.Амарбаясгалан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой ТАВАН ХҮНИЙ нэрийг зарлалаа

Д.Амарбаясгалан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой ТАВАН ХҮНИЙ нэрийг зарлалаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үнэн” сонинд ярилцлага өгчээ.Тэрбээр уг ярилцлагадаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аа нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ.

Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой  гэсэн байна.

Тэрээр “Манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэжээ. 

Та дээрх таван хүний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзэж байна вэ

Нийт: 0 саналтай