ВИДЕО: Ч.Хүрэлбаатар сайд “Эрх мэдэлтэй, телевизтэй, хуцдаг нохойтой” гэж хэнийг хэлсэн бэ

ВИДЕО: Ч.Хүрэлбаатар сайд “Эрх мэдэлтэй, телевизтэй, хуцдаг нохойтой” гэж хэнийг хэлсэн бэ

Өнгөрсөн долоо хоногт Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ийн таван гишүүнийг томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХЭҮК-д нэр дэвшиж байгаа таван гишүүнд хандаж хэлсэн үг нь өнөөдөр сошиал орчинд олон нийтийн анхааралд өртөөд байна. 

Тодруулбал, тэрээр “Та хүнийг маргааш очоод жимд очоод булчингаа нэмэгдүүл гэж байгаа юм биш. Монгол улс Шүүхийн хараат бус байдлаараа Дэлхийд 137 орноос 110 дугаар байрт орсон байна. Хэн нэгэн хүнээс хамааралтай шүүх байж хүний эрхийг яаж хангах юм. Энэ бол бидний гамшиг” гэж мэдэгдсэн юм.