ВИДЕО: АН-ын Их хурлаар дүрмээ өөрчилж, дараа нь намын даргаа сонгоно

ВИДЕО: АН-ын Их хурлаар дүрмээ өөрчилж, дараа нь намын даргаа сонгоно

УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн тул, тус намын дарга С.Эрдэнэ ажлаа өгсөн. Иймд дараагийн даргыг удахгүй сонгох ёстой. Тэгвэл АН-ын 10 дугаар Их хурал энэ сарын 16-ны өдөр буюу ирэх Даваа гарагт товлогдоод байна. Энэ удаагийн их хурлаар “Намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог” дүрмээ тус нам өөрчлөх бололтой. Улмаар дахин АН-ын 11 дүгээр их хурлыг зарлаж, намын даргаа их хурлын гишүүдээсээ сонгох ажээ. Тодруулбал, энэхүү хоёр их хурлын дунд АН-ын ҮБХ хуралдаж намын даргад нэр дэвшигч хоёр хүнийг тодруулаад 11 дүгээр их хуралдаа оруулах ажээ. 

АН-ын 10 дугаар Их хурлын шторк цацагджээ.