ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан тушаалаасаа явах бэлтгэлээ хангаж эхлэв үү

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан тушаалаасаа явах бэлтгэлээ хангаж эхлэв үү

ОХУ-д одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол тус улсын Ерөнхийлөгч нь тус албан тушаалаасаа буугаад бүрэн эрх нь дуусгавар болдог байна. Тэгвэл тус улсын хууль тогтоогчид “ОХУ-ын Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхийг бүх насаар нь хангах хууль”-ийн төслийг парламентдаа өргөн барьжээ. 

Хэрэв энэхүү хуулийн төслийг ОХУ-ын парламент баталбал В.Путин огцорсон ч бүх насаараа хууль, шүүхийн байгууллагад шалгуулахгүй байх дархлаатай болох ажээ. 

Тодрууlбал, В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусныхаа дараа албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа эдэлж байсантайгаа адил хэмжээний халдашгүй бүрэн эрхтэй байх ажээ. Үүнийг зарим эх сурвалжууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан тушаалаасаа явах бэлтгэлээ хангаж байна хэмээн үзэж байна. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө