Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/, болон харьяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчидтай энэ сарын 05 –ны өдөр уулзсан байдаг. Гэтэл түүнийг ЗТХЯ-ныхантай уулзаж, үг хэлж байх үеэр тус яамны ажилтан түүний өмнө унтаж, Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн дургүйцлийг хүргэсэн байна.
Учир нь тэрээр индэр дээрээс “Ерөнхий сайд нь юм ярьж байхад унтаад байх юмаа. Зарим нөхдүүд. Тэр нөхрийг сэрээчхээч” хэмээсэн байна.
Ерөнхий сайд нь юм ярьж байхад унтаад байхымаа тэр нэг нөхөр гэнэ???? pic.twitter.com/wF3ujSEEU6
— ??Л.Баттүвшин.MN?? (@lbattuvshin) November 6, 2020
Тодруулбал, тэрээр тус уулзалтын үеэр “Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгож. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсон” гэж мэдэгдсэн юм.