Дотооддоо коронавирус халдвар авсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор УОК маргааш 10:00 цагт хуралдахаар болжээ. Тодруулбал, ХӨСҮТ-д ажиллаж байсан сувилагчаас тусгаарлалтын 12 дахь хоног дээр нь халдвар илэрсэн талаар өнөөдөр ЭМЯ мэдээлсэн билээ. Иймд УОК-ын тус хуралдаанаар дотооддоо авах арга хэмжээ, хөл хорио, хязгаарлалтын талаар ярилцах аж.
Мөн хуралдаанаар Алтанбулаг, Цагааннуур зэрэг хилийн боомтуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ.