УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. Мөн таван гишүүнээс гадна Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульд заасан юм. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан байдаг.
Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлсэн юм. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэр дэвшихээ илэрхийлсэн боловч хэн нь ч ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал аваагүй аж.
ШУУД ҮЗЭХ: