ТАНИЛЦ: Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Орлогч нар хэний дэмжлэгээр томилогдсон бэ

ТАНИЛЦ: Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Орлогч нар хэний дэмжлэгээр томилогдсон бэ

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон шилэн дансны асуудал олны анхааралд ороод байна. Учир нь иргэд төрийн мөнгө дарга нарын гарын салаагаар хэрхэн үр дүнгүй урсаж байгаагийн нэг тод жишээ гэж буй юм. 

Учир нь Авилгын эсрэг хуулийн 7.1.7 –д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Харин тус хуулийн энэхүү заалт Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн гишүүд томилогдоход дараах улс төрчид нөлөөлж, томилуулсан байж болзошгүй байна. 

ТУХАЙЛБАЛ

  • Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг тус албан тушаалд томилогдоход УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ нөлөөлсөн гэх албан бус мэдээлэл байгаа юм.  
  • Мөн тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Х.Батмөнхийг тус албан тушаалд томилогдоход УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нөлөө үзүүлсэн байж болзошгүй байна.
  • Харин Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг тус албан тушаалд очиход УИХ-ын гишүүн, Содмонгол группын эзэн Ц.Анандбазар нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь Содмонгол компани Эрдэнэт үйлдвэрт шатахуун нийлүүлдэг гэх мэдээлэл байдаг.
  • Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар тус албан тушаалд томилогдоход УИХ-ын дарга асан М.Энхболд нөлөөлсөн гэх албан бус мэдээлэл ч байна.

Сонирхуулахад, “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын байрны түрээсэнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас сар бүр 6-12 сая төлсөн гэх баримтыг бид өмнө хүргэж байсан билээ.