Аймгийн начин Х.Шижирбаатар, С.Идэрсүрэн нар Сант, Номгон сумын засаг даргаар томилогджээ

Аймгийн начин Х.Шижирбаатар, С.Идэрсүрэн нар Сант, Номгон сумын засаг даргаар томилогджээ

Үндсэн хуулиар манай улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрх чөлөөтэй. Гэсэн хэдий ч төрийн ажлыг биеийн булчинтай бус оюуны булчинтай хүмүүс гүйцэтгэх ёстой гэдэг.

Иймд Монголын төр бол бөх, булчин хоёр биш гэх хандлага ч бий болоод байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, хотын дарга Д.Сумьяабазар нар бөхийн спортын тамирчид юм.

Тэгвэл орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, сумын удирдлагууд томилогдож байна. Гэтэл тэдгээрийн зарим нь Үндэсний бөхөөр хичээллэдэг, тус спортоор улс, аймгийн цол чимэг хүртэж байсан эрхмүүд байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргаар аймгийн начин Х.Шижирбаатар томилогдсон бол Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргаар аймгийн арслан С.Идэрсүрэн, Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг нар тус тус томилогджээ.