УИХ-ын гишүүдэд гологдож, нийгэмд “шараа” болоод буй С.Батхүлэг гэж хэн бэ

УИХ-ын гишүүдэд гологдож, нийгэмд “шараа” болоод буй С.Батхүлэг гэж хэн бэ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг дэмжихгүй гэж Хууль зүйн байнгын хорооны гишүүд хоёр удаа эсэргүүцлээ илэрхийлээд байна. Гэсэн хэдий ч Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэн нэгний хатгаас, шахалтаас бололтой С.Батхүлэгийн нэрийг дахин дахин оруулж, нийгэмд шараа болгож байна. 

Учир нь түүнийг “Голомт банканд удаан хугацаанд ажилласан. Голомт банкны хууль, хуулийн хэлтсийн захирал, удирдлагын зөвлөхөөр олон жил ажилласан учраас эрх ашгийн зөрчил үүснэ” хэмээн тайлбарлаж буй. 

Тэгвэл С.Батхүлэг нь Голомт банканд олон жил ажилласнаас гадна тэрээр “МНКТ пропертиз” буюу үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгдэг ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ажээ. Мөн тэрээр Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний ундаа үйлдвэрлэлээр үйл ажиллагаа нь бүртгэлтэй “Эн Ай Жи” ХХК-д гүйцэтгэх захирал бөгөөд тус компанийн хувьцааг Голомт банк эзэмшдэг байна. 

УБЕГ