УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийллээ. Ингэхдээ тэд Монгол улсын өр улам бүр нэмэгдэж, нэг иргэнд ноогдох өрийн хэмжээ 27 сая төгрөгт хүрснийг шүүмжлэхийн зэрэгцээ 2016 оны 20 000 төгрөг, 2020 оны 20 000 төгрөгийн зөрүү, худалдан авах чадамж хэрхэн буурсныг жишээн дээр үзүүллээ. Бид уг мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.