Facebook болон Google компаниудыг шалгаж эхэлжээ

Facebook болон Google компаниудыг шалгаж эхэлжээ

Их Британи улс цахим орчны зар сурталчилгааны зах зээлийг монопольчилсон гэх үндэслэлээр Facebook болон Google компаниудыг шалгаж эхэлжээ.

Тус улсын шударга өрсөлдөөнийг хариуцсан агентлагийн мэдээлж байгаагаар энэхүү хоёр компанийн үйл ажиллагаа хэрэглэгчийн эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг шалгалтаар илрүүлэх юм байна. Google болон Facebook компаниуд Их Британид нэвтэрч буй дижитал зар сурталчилгааны 61 хувийг эзэлдэг юм.