Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Дундговь, Сэлэнгэ аймагт УИХ-ын нөхөн сонгууль болох уу

Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Дундговь, Сэлэнгэ аймагт УИХ-ын нөхөн сонгууль болох уу

2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 62 суудал авсан. Ингэснээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлж, Г.Занданшатар УИХ-аа даргалж байна.  

Тэгвэл нийслэлийн хоёр дүүрэг, хоёр аймагт УИХ-ын нөхөн сонгууль, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болж болзошгүй байна. Учир нь нөхөн сонгуулийн жилд хоёр удаа явуулна, ингэхдээ аравдугаар сар, зургадугаар сард гэсэн зохицуулалттай байдаг.

ТОДРУУЛБАЛ,

  1. УИХ-ын сонгуулийн үеэр манай сайт, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшин нь гадаад улсын иргэн байж болзошгүй гэх мэдээллиийг нийтэлсэн. Гэтэл тэрээр ямартай ч УИХ-д сонгогдсон юм. Тэгвэл тус мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүний албан тушаалаас нь түтгэлзүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Ингэсэн тохиолдолд Хан-Уул дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү.
  2. Харин саяхан болж өндөрлөсөн НИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж 34 суудал авсан. Улмаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болж, түүнийг өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын гишүүнийнх нь албан тушаалаас нь өөрийнх нь хүсэлтээр түтгэлзүүлсэн юм. Иймд Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно.
  3. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд энэ удаа /2020 он/ Дундговь аймагт нэр дэвшин өрсөлдөж УИХ-д ялалт байгуулсан. Гэтэл түүнтэй холбоотой зарим асуудлыг хуулийн байгууллага шалгаж, үүнийг гэм буруутай гэсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол түүнийг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь түтгэлзүүлж магадгүй байгаа ажээ. Иймд Дундговь аймагт УИХ-ын нөхөн сонгууль болж болзошгүй байна.
  4. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байсан Ж.Эрдэнэбатыг саатуулсан. Улмаар түүнд хоёр шатны шүүхээс 6 жилийн хорих ял өгөөд байна. Харин удахгүй болох Улсын Дээд шүүхээр түүнийг гэмт буруутай гэж үзвэл, Сэлэнгэ аймагт УИХ-ын нөхөн сонгуульд болох юм.