ТОДРУУЛГА: Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга асан тамгаа авч зугатсан уу

ТОДРУУЛГА: Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга асан тамгаа авч зугатсан уу

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Тодруулбал, Ардчилсан нам 29, МАН 11, Бие даагч нэг суудал авсан юм. Энэ дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Засаг даргаа сонгох ёстой. Гэтэл сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчид нь хурлаа хуралдуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тодруулбал, 2016-2020 онд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан Л.Батжаргал тамгаа авч яваад ажилдаа ирэхгүй улмаар хүлээлгэн өгч төрийн ажлыг гацаасан гэх мэдээлэл гарсан юм.

Бид энэ талаар Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Г.Чинбатаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга А.Амарзаяа “Л.Батжаргал өрөөндөө ажлаа хийгээд л сууж байсан. Ардчилсан намын гишүүд орж, гараад уулзаж л харагдана лээ. Харин яагаад тамга тэмдгээ авч, өгөхгүй байгааг би тайлбарлаж мэдэхгүй. Миний хувьд тамга, тэмдэг хүлээлцэх албан бичгийг хууль бусаар гаргаж чадахгүй. Тушаал, шийдвэр нь гарч байж л албан бичиг үйлдэнэ” гэсэн юм.