Ц.Элбэгдорж эргэн ирэлт хийж, АН-ын гишүүдтэй уулзаж эхэлсэн үү

Ц.Элбэгдорж эргэн ирэлт хийж, АН-ын гишүүдтэй уулзаж эхэлсэн үү

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буугаад багагүй олны шүүмжлэлд өртсөн Ц.Элбэгдорж сүүлийн үед “эргэн ирэлт” хийж байна уу гэлтэй улс төрийн үйлдэл хийх болсон. 

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Өмнөд Монголд ЕБС-ийн хичээлийг Хятад хэл дээр заах асуудал дээр тэрээр Өмнөд Монгол иргэдийн талд дуугарч,  олон улсын хэвлэлүүдийн анхааралд орсон. Улмаар тэрээр саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь олны анхааралд ороод байна. Тэгвэл тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын ахмад гишүүдтэй уулзжээ. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн Facebook хуудастаа “Ахмад гишүүдийн төлөөлөл уулзаж ярилцав. Намынхаа туг, хадаг сүү, цэцэг, Хонхны дуу гээд халуун дотно угтлаа. Улс төр, намын шинэчлэл тойрч ярилцлаа. Амралтын өдөр боловч олуулаа иржээ. Ярилцлагын видео Та бүхэнд удахгүй хүрнэ” хэмээн нийтэлжээ.