Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг саатуулсан тухай мэдээлэл, мөн түүнийг хуулийн алба хаагчид авч яваа эвлүүлэг бүхий зураг олон нийтийн сүлжээнд явах болсон. Тэгвэл тэрээр өнөөдөр тус эвлүүлсэн зурганд хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрээр “Монголын дайснууд нойргүй хонож байгаа. Гар хөлүүд нь боож үхэж явна гэсэн. Цуламууд нь эзэддээ ажлаа хийж байгаагаа илэрхийлж” гэсэн юм. Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандав уу гэх байр суурийг иргэд илэрхийлж байна. Учир нь Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаа “Монгол ялна” гэсэн байдаг. Мөн Ц.Элбэгдоржийг шоронд хийх эрх мэдэл зөвхөн түүнд бий зэргээр иргэд байр сууриа илэрхийлж байна.
Монголын дайснууд нойргүй хонож байгаа. Гар хөлүүд нь боож үхэж явна гэсэн. Цуламууд нь эзэддээ ажлаа хийж байгаагаа илэрхийлж.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) October 25, 2020
Сонирхуулахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган шалгасан буй гэх албан бус мэдээлэл бий. Харин тэрээр үүнийг “Худал мэдээлэл” гэж мэдэгдэж ирсэн билээ.
ямар сайндаа ингэж эвлүүлс суухавдээ кккк pic.twitter.com/NqoodIyC6Z
— Өнөр Өнөрөө (@UDugeree) October 25, 2020