Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар өчигдөр /2020.10.22/Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Яг одоо хотын шинэ даргыг томилох НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт амжилт хүссэн талаар хүмүүс ярьж байна. Учир нь Асашорю Д.Сумъяабазарын ах болох аса аварга Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч билээ. Иймээс бие төлөөлөгчийнхөө ахад амжилт хүссэн байх магадлалтай юм.