МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энхийг Орхон аймгийн Засаг даргаар томилж магадгүй гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын удирдах зөвлөлөөс дээрх шийдвэрийг гаргасан бололтой.
Ц.Бат-Энхийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр бэлтгэл хангаж байсан. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард тусгай үүргийн онгоцоор Японоос ирээд тусгаарлагдахаас татгалзаж, албан хаагчдын шааардлагыг хүлээж авалгүй эсэргүүцсэний улмаас МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнтэй ёс зүйн хариуцлага тооцож улс төрийн албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.
Үүнээс үүдэлтэйгээр түүний 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх амбиц ч үгүй болсон юм.