Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэнэ

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэнэ

Монгол Улсын Их Хурлаас Бэлчээр хамгаалах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар төлөвлөж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд бүртгэхээр товыг тогтоосон.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 8.2-д “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж заасны дагуу “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн”-д нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд бүртгэнэ. Нэр дэвшигч [email protected] цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ.

Нэр дэвшигчэд тавигдах шаардлага: Хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.” гэж заасан тул нэр дэвшүүлэх захидалд дараах мэдээллийг дурдана уу.

1.Иргэний үнэмлэхний хуулбар /зурган файл байж болно/;

2.Боловсролын мэдээлэл;

3.Ажил эрхлэлтийн мэдээлэл;

4.Бэлчээрийн асуудлаар мэргэшснийг илтгэх мэдээлэл буюу эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээлэл;

5.Холбоо барих утасны дугаар.

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарна уу

Лавлах утас: 51-261240




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө