Нийслэлийн Ардчилсан намын хорооноос Авлигатай тэмцэх газарт ханджээ. Тодруулбал, орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан НИТХ-ын төлөөлөгчид зохион байгуулалттайгаар бүгдээрээ Төрийн банкинд хандивын данс нээснийг сэжигтэй үйлдэл хэмээн үзэж ийнхүү АТГ-д ханджээ.
МАН-ынхан Төрийн банкны холбогдох албан тушаалтнуудтай үгсэж, сонгуулийн зардлын дансаараа дамжуулан иргэдийн саналыг худалдан авах зорилгоор их хэмжээний мөнгө тараасан байж болзошгүй гэх үндэслэл таамаг байгаа тул нэр бүхий 24 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны задаргааг Нийслэлийн Ардчилсан намын хорооноос шалгуулах хүсэлтэй байгаа аж.
Дээрх 24 нэр дэвшигчийн дунд Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Б. Бямбажаргал, Ү.Оюунзул, Н.Алтаншагай нар багтжээ.