Э.Эрдэнэжамъяан: Э.Магнайбаяр бидэнд хэлэлгүй МАН-д элссэн нь гэнэтийн явдал боллоо

Э.Эрдэнэжамъяан: Э.Магнайбаяр бидэнд хэлэлгүй МАН-д элссэн нь гэнэтийн явдал боллоо

Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчид тогтоолоо гардан авсан. Энэ үеэр АН, МАХН-ын хамтарлаас БГД-д нэр дэвшиж ялалт байгуулсныхаа дараа МАН-д элссэн Э.Магнайбаярыг эсэргүүцсэн иргэд түүн рүү өндөг, гурил шидэж, тус үйл явдлаас хөөн гаргасан билээ.

Э.Магнайбаярын зүгээс “Энэ дүүргийг Ардчилсан намынх гэж бодохгүй байна. 220 мянган Баянголчуудын эрх ашгийг хангах ёстой. Урвасан зүйл байхгүй. Би НАМХЗ-д угаасаа байсан" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Харин бид энэхүү асуудлаар Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамьяантай уулзаж, мэдээлэл авсан юм. Тэрээр “Э.Магнайбаяр гэдэг хувь хүнийх нь талаар би ярьмааргүй байна. Уг нь бол мэдлэгтэй, сайн залуу. Гэхдээ МАН-д элсэх болсон талаараа урьдчилж хэлэлгүй, ийм зүйл болсон нь бидэнд маш гэнэтийн цохилт болсон. Намын олон хүмүүсийн эгдүүцлийг хүргэж байна. Ер нь бол иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт хэрэг гэж харж байгаа” хэмээн мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

21 цагийн өмнө