LIVE: МАН-д элссэн Э.Магнайбаярыг эсэргүүцсэн иргэд түүн рүү өндөг, гурил шидэж байна

LIVE: МАН-д элссэн Э.Магнайбаярыг эсэргүүцсэн иргэд түүн рүү өндөг, гурил шидэж байна

Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчид тогтоолоо гардан авсан. Энэ үеэр АН, МАХН-ын хамтарлаас БГД-д нэр дэвшиж ялалт байгуулж, МАН-д элссэн Э.Магнайбаярыг эсэргүүцсэн иргэд түүн рүү өндөг, гурил шидлээ. Бид тус үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байна.

Э.Магнайбаяр БГД-ийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч өчигдөр /2020.10.20/ МАН-д элсэхээ мэдэгдсэн.

Иргэд түүний энэ үйлдлийг тодруулбал, сонгогдсоныхоо дараа намаа сольсон үйлдлийг эсэргүүцэж, жагсаж байгаа юм. Харин Э.Магнайбаярын зүгээс “Энэ дүүргийг Ардчилсан намынх гэж бодохгүй байна. 220 мянган Баянголчуудын эрх ашгийг хангах ёстой. Урвасан зүйл байхгүй. Би НАМХЗ-д угаасаа байсан" гэсэн байр суурийг илэрхийллээ.