Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж энэ оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаа өгсөн байдаг. Улмаар түүнд энэ оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгосон талаар бид мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар томилогдсоны дараахан ЗТХ-ийн сайдын орон тооны зөвлөх гэх албан тушаалд томилогдсон байна. Тус албан тушаал нь төрийн автомашин унаж, төрийн цалинжина. Гэтэл түүнд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж нэрийдлээр 50 гаруй сая төгрөгийг олгосон байдаг. Иймд тэтгэвэрт гарч, халамжаа хүртсэн хүн дахин төрд ажиллаж, төрөөс цалинжиж болох уу гэх асуудал гарч байна. Сонирхуулахад, ЗТХ-ийн сайд Л.Халтар түүний зөвлөх Ж.Бямбадорж нар Ховд аймгийн Дарви суманд төрсөн ажээ.