Баянхонгор аймгийн таван хэсгийн хороонд нэмэлт санал хураана

Баянхонгор аймгийн таван хэсгийн хороонд нэмэлт санал хураана

Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос өнөөдөр аймгийн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Албаныхан аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүнг танилцуулаад, таван хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулахаар болсныг мэдээлэв.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Зургадугаар баг, Жаргалант сумын Нэгдүгээр баг, Баянговь сумын Нэгдүгээр баг, Эрдэнэцогт сумын Тавдугаар баг, Бөмбөгөр сумын Дөрөвдүгээр багийн хэсгийн хороонд нэр дэвшигчдийн санал тэнцсэн бөгөөд нэмэлт санал хураалтыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар болжээ.  Баянхонгор аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө МАН болон АН-аас 82 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 22 суудал, АН 19 суудал авчээ. Харин аймгийн 20 сумаас МАН 12 суманд, АН найман суманд ялалт байгуулсан байна.

Орон нутгийн сонгуульд 1118 төрийн албан хаагч, 106 хэсгийн хороонд ажиллаж, сонгуулийг ямар нэгэн зөрчил доголдолгүй амжилттай зохион байгуулжээ.




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө