Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд НИТХ-д МАН 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан.
Харин АН найман суудал авч, НИТХ-д бүлэг байгуулж, сөрөг хүчин хийх хэмжээнд хүрээд байна. Учир нь НИТХ-ын сонгуульд улс төрийн нам таван суудал авсан тохиолдолд бүлэг байгуулах хуулийн болзлоо хангадаг юм.
Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Бадарсан, М.Тулгат нарын нэр яригдаж байгаа ажээ.
Харин энэхүү хоёр эрхмээс Б.Бадарсан болох өндөр магадлал өндөр байгаа аж. Учир нь АН-ын зарим гишүүд НИТХ дахь АН-ын төлөөлөгчдийн тоо энэ удаагийн сонгуулиар буурсан тул М.Тулгат бүлгийн даргаар сонгогдохгүй, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал, 2016-2020 оны хугацаанд НИТХ-д 11 суудалтай байсан АН-ын бүлгийн даргаар Ц.Баатархүү ажилласан бөгөөд хоёр сарын өмнөөс тус бүлгийн даргаар М.Тулгат томилогдож ажиллаж байжээ.
Харин НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлагчаар Ж.Энхбат улиран ажиллах магадлал өндөр юм. Учир нь түүнийг НИТХ-ийн төлөөлөгчидтэй дүйцэх сөрөг хүчний ажлыг хийж, сүүлийн жилүүдэд Нийслэл дэх АН-ын бүлгийг амьтай байлгасан гэдэг билээ.