Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр /2020.10.15/ болж, дүнгээ гаргасан билээ. Уг сонгуулиар Хөдөлмөрийн Үндэсний намаас Баянзүрх дүүргийн 5-р тойрогт нэр дэвшсэн П.Наранбаяр тойрогтоо ялалт байгуулж, НИТХ-д дүүргээ төлөөлөн суух эрхтэй болсон юм.
Тэгвэл тэрээр ялалт байгуулсныхаа дараа буюу өнөөдөр /2020.10.16/ өөрийн твиттер хуудаснаа“Хан-Уулын архичиддаа баяр хүргэе. Бид чадлаа нэг эргүү гөлгийг зайлууллаа” хэмээн жиргэжээ.
Зарим иргэдийн зүгээс уг жиргээг хуурамч, фотошоп хэмээн үзэж байгаа бол, зарим хүмүүс П.Наранбаярын өөрийнх нь твиттер хуудас мөн болохыг таньжээ. Үүний дээр уг жиргээ цахим орчинд тархсаны дараа түүний твиттер хуудас устсан байсан нь өөрийнх нь жиргээ мөн гэх хардлагыг иргэдэд төрүүлээд байгаа аж.